Бяслагтай гахайн махан стейк

бичсэн: zaya , 2012-04-02,20:47

Орц:
Гахайн мах-300гр
Бяслаг- 100гр
Гахайн утсан мах-100гр
Мөөг-100гр
Наранцэцгийн самар-30гр
Цөцгийн тос- 10гр
Сармис-1хумс
Яншуй- 10гр
Хийх арга:
Махыг 1см орчим зузаантай 2 хэрчим болгоод урьдчилан халаасан хайруулын тавагт хийж, 2 талаас нь улаан хүрэн болтол шараад явцын дунд давс хар перецээр амталж галаа багасгана. Яншуй, сармистай хольж бэлдсэн цөцгийн тосонд мөөгөө 3минут орчим шарна. Гахайн утсан махыг мөн 2 талаас нь улаан хүрэн болтол шарна. Гүйцэт шарж болгосон махны завсарт нимгэн хэрчсэн бяслаг гахайн утсан махыг хавчуулан хайруулын тавагтаа 1минут орчим байлгана. Энэ хоолыг төрөл бүрий...

Баг зүүсэн хүн чөтгөр

бичсэн: zaya , 2012-04-02,20:06
   Өнөөгийн нийгэмд сайхан багаар жинхэнэ дүр төрхөө халхалсан хүн дүрст чөтгөрүүд хаа сайгүй байх болж. Энэ дэндүү хийсвэр зүйл гэж бодож байна уу. Эсвэл үлгэрт л ийм зүйл гардаг шдээ гэсэн бодол ч төрөх байх. 
   -Үгүй ээ. Энэ бол бодит үнэн. Та нар яг одоо эргэн тойрноо сайн хар. Таны яг хажууд чинь инээгээд зогсож байгаа ч юм билүү. 
Тэд бол хүний сайхан сэтгэл рүү ус цацаж, "Зөвхөн би" гэсэн үзэл бодолтой хүний арьс нөмөрсөн өчүүхэн дотортой өт хорхойнууд. Тэдэнд сэтгэл гэж байхгүй. Надад л сайхан бол, надад хэрэгтэй бол гэсэн аминч хувиа хичээсэн бодолтой хүмүүс энэ хорвоо дээр бусдын төлө...
төрөл:Бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ананастай тахианы махан салат

бичсэн: zaya , 2012-02-01,09:15
Орц:
Тахианы цээж мах-200гр
Шинэ өргөст хэмх-60гр
Лууван-30гр
Давсалсан өргөст хэмх-15гр
Ханборгоцой-30гр /компот байж болно/
Давс, элсэнчихэр, майонез, улаан перец, салатны навч
Хийх арга.
Тахианы цээж махаа чанаж, нимгэн хавтгай хэрчинэ. Чанасан лууван, давсалсан болон ногоон өргөст хэмх, чанасан луувангаа мөн адил нимгэн хавтгай хэрчинэ.
Ханборгоцой жижиглэж хэрчээд өмнө бэлдсэн бүхээгдэхүүнүүд дээрээ нэмж, давс, элсэн чихэр, улаан перец, майонезоор амталж бэлэн болгоно. Салатны навчаар чимэглэж таваглаж болно.

...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

нийгэм, улс төр минь ээ

бичсэн: zaya , 2012-01-24,22:25
      Одоогийн нийгэмд хүн бүр стрессээр дүүрэн амьдрах юм. Арга ч үгүй биз дээ. Бухимдах асуудал ар араасаа цуварч гараад байхаар хэн инээгээд, бөөн аз жаргал ханхлуулчихсан алхах вэ дээ тэ. Наад зах нь юмны үнэ өсөөд өнөө зовлогоо зовоож байж олсон хэдэн цаас нь үнэ цэнэгүй болчихоор баярлах хүн олдохгүй байх нь мэдээж л дээ. Сонгууль ойртоод ирэхээр өнөө улс төрчид нь баахан худал ярьж ард түмний толгойг угааж эхэлнэ. Харин одоо манай монголчууд тэднээс толгойгоо угаалгаж хаширч байгаа байлгүй дээ, эрхбиш. Би лав сонгууль өгөхгүй, яахы хэнд нь итгэж саналаа өгөх юм. Бүгдээрээ л адилхан таар...
төрөл:Бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

10сарын 26: Миний сэтгэлд мөнхөрсөн баярын өдөр

бичсэн: zaya , 2010-10-30,19:26
      Ээжийн минь төрсөн өдөр 4 хоногийн өмнө болоод өнгөрлөө. Урьд нь энэ өдөр манай гэрийнхний хамгийн том баяр байдаг байлаа. 10 сарын 26....  Тэрүүхэндээ аавтайгаа хуйвалдан шивнэлдэж ээжийгээ яаж баярлуулахаа ярилцдаг байсан сан. Аав гэрээ сайхан янзлаад, хэдүүлээ өнөөдөр ээжийгээ уурлуулахгүй, бас гоё хоол хийж өгнө шүү. гэж ирээд л бидэнд захина. Энэ өдөр бид бүгд нууцлагдмал болчихноо. Хэдий гоё бэлэг авч өгч чадахгүй ч гэсэн сайхан амттай хоолоор бэлэг барих дуртай байж.
      -Ээжээ та амар өнөөдөр таны баярын өдөр гээд л өмнүүр нь гүйгээд л... Ээж минь их баярлана аа. Нүүрэнд нь инээ...
төрөл:Бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Тусгай салаа киноны Дэндэв /Эрдэнэбаяр/-ийн "Ааваа зорино" дуу

бичсэн: zaya , 2010-10-22,08:06
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаараа
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Дахилт: Уулын буга нь урамдах цагаар
               Унаган нутгаа зорино би 
               Усны толио царцахын цагтаа
               Ухаант аавдаа очино би
Хангайн уулсын оргилийг харахаараа
Хайртай ааваа санагалзах м би
Харз усны тунгалагийг харахаараа
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд тань наалдахаас
Мөнх тэнгэр шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр тань сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандаха...
төрөл:Бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Ээжээ тандаа би хайртай гэдэг үгийг ганц удаа болов хэлж чадаагүйд уучлаарай

бичсэн: zaya , 2010-10-21,07:41
Тиймээ, Би ээждээ хайртай гэдэг үгийг ганц удаа ч болов хэлж байгаагүй. Тэнэгхэн охин намайгаа харж, сонсож байгаа бол одоо ч гэсэн энэ үгийг хэлье Би тандаа хязгааргүй их хайртай.
төрөл:Бодрол
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих