2010-10-22
Тусгай салаа киноны Дэндэв /Эрдэнэбаяр/-ийн "Ааваа зорино" дуу
Намрын сэрүүн салхинд найгах
Навч нь шаргал моддыг харахаараа
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа
Дахилт: Уулын буга нь урамдах цагаар
               Унаган нутгаа зорино би 
               Усны толио царцахын цагтаа
               Ухаант аавдаа очино би
Хангайн уулсын оргилийг харахаараа
Хайртай ааваа санагалзах м би
Харз усны тунгалагийг харахаараа
Хан аавынхаа ухааныг бишрэх юм
Шүлэг:
Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд тань наалдахаас
Мөнх тэнгэр шүргэх зулзаган хус шиг
Мөрөн дээр тань сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгээч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа

Сэтгэл гэгэлзсэн намраар
Цэргээс хүү чинь халагдаад очино
Сэтгэл нь цайлган аав минь та
Сэмхэн мэгшээд угтах юм даа та
Дахилт: Уулын буга нь урамдах цагаар
               Унаган нутгаа зорино би 
               Усны толио царцахын цагтаа
               Ухаант аавдаа очино би

               Уулын буга нь урамдах цагаар
               Унаган нутгаа зорино би 
               Усны толио царцахын цагтаа
               Ухаант аавдаа очино би


Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 21:49, 2010-10-23 | Холбоос | |


Баярлалаа ёстой гоё дуу байна.
Бичсэн: Зочин цаг: 21:49, 2010-10-23 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:10, 2010-10-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax